Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн гишүүд, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн хандиваар Коронавируст халдвар буюу COVID-19–ийг эрт илрүүлэх таван сая төгрөгийн өртөг бүхий түргэвчилсэн 275 ширхэг оношлуурыг Эрүүл мэндийн яаманд хандивлажээ.
Энэхүү тестийг цус болон ийлдэст үзэх бөгөөд үр дүн 10-15 минутад гардаг, 98.8% мэдрэг чанартай.
Вирусийн халдвар цусанд орсон буюу халдвар аваад 4-13 хоног, 13-30 хоногтой тохиолдлуудад туршилт хийж мэдрэг чанарыг тодорхойлсон байна.