Цаг үеийн мэдээ

        Уншигч та бүхэн алдарт Луврын музейд клип хийсэн гэвэл итгэх үү? 

Хөгжмийн ертөнцийн хамгийн хүчирхэг, амжилттай яваа хосууд болох Jay-Z, Beyonce хоёрын Луврын музейг бүхлээр нь түрээсэлж бүтээсэн клип урлаг судлаачид төдийгүй олон нийтийн дунд өнөөг хүртэл ширүүн маргаан өрнүүлсээр байгаа билээ. Жилдээ 8 сая гаруй жуулчин хүлээн авч, олны хөл тасардаггүй дэлхийн хамгийн алдартай урлагийн институтэд тэдний зочилж буй анхны тохиолдол нь энэ биш юм.

  

       2014 онд хосууд охин Blue Ivy-ийн хамтаар Лувр олон нийтэд хаалгаа барьдаг Мягмар гарагт VIP аялал хийж байв. Харин энэ удаад тэд жуулчны хувиар бус, “эзний” хувиар эргэн ирлээ хэмээн барууны хэвлэлүүдэд шуугисан байжээ.

     Тус музейд, урлагийн бүтээлүүдийн өмнө зураг авалтыг нь хийсэн "Аpeshit" дууныхаа клипэн дээр тэд өөрсдийгөө Да Винчийн сод бүтээлтэй нэг түвшинд аваачиж, дэлхийн хамгийн алдартай уран зургийг гурамсан хөрөг болгон хувиргажээ. Цагаан арьстнууд ноёлсон Өрнийн урлагийн талбарт хар арьстнуудын байр суурийг бий болгох гэсэн оролдлого гэж үзэх хүн байхад хэр өндөрлөгт гарснаа харуулсан материалист өнгө аястай гэж шүүмжлэх хүмүүс ч байна.

    Луврын музейн твиттер хуудсанд мэдээлснээр тус музейд жилдээ 500 зураг авалт явагддаг аж.

       2015 оны байдлаар нэг зураг авалтын хөлс 17 500 ам. долларын үнэтэй байжээ.

Таны сурталчилгаа