Цаг үеийн мэдээ

ОХУ-ын бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр хийх туршилт нь дууссаны дараа худалдаж авах нөхцөлтэй гэрээг байгуулснаа Казахстан улсын засгийн газар өнөөдөр мэдээлжээ.

Уг мэдэгдэлд хэдэн тун вакциныг, ямар үнээр авч байгаа талаар дурдаагүй байна. Харин эмзэг бүлгийн иргэдийг үнэ төлбөргүй вакцинжуулахаар төлөвлөснийг мэдээлжээ.

Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн бага хэмжээний клиник туршилтын дараа Зөвлөлтийн үед зохион бүтээсэн дэлхийн анхны хиймэл дагуулын нэрээр “Sputnik V” гэж нэрлэгдсэн вакцинд Оросын засгийн газар албан ёсоор зөвшөөрлийн гэрчилгээ олгосон юм.

Харин Өрнөдийн мэргэжилтнүүд өргөн хүрээний туршилтаар үр дүнтэйг нь баталсны дараа хэрэглэх ёстой гэж анхааруулж байна.

Эх сурвалж: Reuters

 

Таны сурталчилгаа