Цаг үеийн мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд хүүхэд тээвэрлэх автобусуудын техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан эсэхэд шалгалт хийж дуусжээ. 

Шалгалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 51 сургуулийн 134 дунд багтаамжийн автобус хамрагдахаас 46 сургуулийн 113 автобус буюу 84.3% нь хамрагдан тэнцэж, сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрлийг авлаа.


Шалгалтад хамрагдсан автобусны жолооч нарт автобусны техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцлийг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусны салхины шил, бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул, суудлын бүрээсийг сайтар угааж цэвэрлэсний дараа жавелионы уусмалаар халдваргүйжүүлэх, нөөц суудлын бүрээстэй болох, сурагчдыг амны хаалтаа тогтмол зүүхийг шаардах, гар ариутгах уусмал болон коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг автобусны бүхээгт зорчигчдод ил харагдахуйц газарт байрлуулах үүрэг өгчээ.

“Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 улсын стандартуудын мөрдөлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд шалгалаа.

Эх сурвалж: НМХГ

Таны сурталчилгаа