Цаг үеийн мэдээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг болон холбогдох газар, албадын дарга нар энэ оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Цагдаагийн ерөнхий газарт уулзалт хийж, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг: Өнгөрсөн 06 дугаар сард зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд хоёр байгууллага уялдаа холбоо сайтай, шуурхай, үр дүнтэй хамтран ажилласан, удахгүй зохион байгуулагдах Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хугацаанд хамтын ажиллагааг улам бэхжүүлж, процессын дагуу хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллахаа онцолсон юм.

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд: Харилцаа холбооны зохицуулах хороотой урьдын хамтын ажиллагааг хадгалан цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим орчинд олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулж ажиллахаа тэмдэглэн хэлэв.

 Тус хоёр байгууллага нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг хамтарсан тушаалаар баталж, Хууль зүй дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлээд байгаа юм.

 

Таны сурталчилгаа