Өнөөдөр /2020.09.02/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : "2020 оны 9 сарын 1-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь вирус судлалын салбар лабораторид нийтдээ 484 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 482 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. 2 хүний баталгаажуулах давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Энэ бол 2020 оны 8 сарын 30-нд Нурсултан-Улаанбаатар онгоцоор ирсэн 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй 2 хүнээс коронавирус илэрлээ.
Бусад шинжилгээ :
2020 оны 8 сарын 14-нд Сөүл -Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ,
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 7 хүний давтан шинжилгээ,
Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 9 хүний давтан шинжилгээ,
Дорноговь аймагт тусгаарлагдаж буй 75 хүний давтан шинжилгээ,
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдаж буй 79 хүний давтан шинжилгээ,
Сувиллын ажиглалтад байгаа 16 хүний давтан шинжилгээ,
Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр 38 настай эрэгтэй хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн сувилалд шилжиж байна.
Нийт Монгол улсад коронавируст халдварын зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 306, үүнээс эдгэрсэн 296 буюу 96.7 хувь нь эдгэрсэн байна. Эдгээр хүмүүсээс сувиллын ажиглалтад 21 хүн, гэрийн ажиглалтад 46 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 229 хүн байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 10 хүн эмчлэгдэж байна. 10 хүний биеийн байдал хөнгөн байна. Нийтдээ ХӨСҮТ-д 28 хүн ажиглалт тандалтанд байна" гэлээ.