Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 35 минутын үед E-mart худалдааны төвийн хойд замд Д жолоочтой Toyota Alphard маркийн автомашин нь Toyota Ist, Toyota Prius-30, Toyota Aqua, Toyota Harrier маркийн автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.
Тoyota Alphard маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдож, согтолтын зэргийг шалгахад 2,21%-ийн согтолттой байсан.
Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэл оруулахаас сэргийлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.