Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Хошгойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Тус багийн Засаг дарга Г-д 8 сарын 26-ны өдөр тус аймгийн Мөрөн сумын харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/ хадлан хадахаар очоод 8 сарын 31-ний өдрийн 19:00 цагийн орчим иргэн Б-ын “Ланд круйзер 200” загварын суудлын автомашинд сууж Мөрөн сум руу явах замдаа “Бозоот“ гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ эзэнгүй айлын өвөлжөөний хажууд буугаад сураггүй болсон тухай дуудлагыг 9 сарын 2-ны өдрийн 10:59 цагт аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги хүлээн авч сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран тус багийн “Бозоот” гэдэг газраас “Цагаан чулуутын-Эх” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар, “Улаан чулуут” гэдэг газраас “Хүрээт” гэдэг газар хүртэл 50 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:20 цагт түр зогсоожээ. 9 сарын 3-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүллээ.