Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тулгат хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 337 км-т, сумын төвөөс баруун зүгт 123 км-т, Ө-47°45’, У-116°58’48″/ 9 сарын 1-ний өдрийн 20:34 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 9 сарын 2-ны өдрийн 13:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.  “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хамгаалсан менежер Б.Ариунболдоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэлээ.

Таны сурталчилгаа