Хүний бие организмын толь бол амьдралын хэв маяг юм. Өөрийн амьдралын хэв маягт дадал болгоход хамгийн энгийн, амархан зуршилуудыг санал болгож байна.
1. Нимбэгтэй ус
Өлөн элгэн дээрээ нэг аяга халуун бүлээн нимбэгтэй ус уух нь бодисын солилцоог сайжруулж, эрүүл мэндэд гайхалтай эерэг нөлөөтэй. Нимбэгэнд агуулагдах С витамин нь дархлааг сайжруулахаас гадна арьсыг гэрэлтсэн, толигор болгодог.
2. Өглөөний цай
Өглөөний цайнд шоколад, жигнэмэгний оронд эрүүл хүнс, зуушийг идэж хэвшээрэй. Жимс, ногоо, тараг, самар гэх мэт биед тустай, нүүрс ус багатай зүйлс нь өглөөний цайнд хамгийн тохиромжтой хүнс юм.
3. Хүйтэн шүршүүр
Хүйтэн шүршүүрт орох нь эрүүл мэнд, гоо сайхны хувьд олон талын ашиг бөгөөд мэдрэлийн системийг идэвхжүүлж, судас болон арьсыг бэхжүүлдэг. Тиймээс та таргалалтаас сэргийлж, арьсаа чангалахыг хүсч байвал хүйтэн шүршүүрт орж хэвшээрэй.
4. Дасгал хөдөлгөөн
30 минут байсан ч хамаагүй өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж байх нь чухал. Дасгал хөдөлгөөн хийснээр эрч хүчээ нэмэгдүүлж, сэтгэл санааг өөдрөг болгох ендорфин ялгардаг. Та дан ганц баяртай, эрч хүчтэй байгаад зогсохгүй, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр стресс гэдэг зүйлээс үргэлж ангид байж чадна.
5. Самар идэх
Самар нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй үс, хумсыг бэхжүүлдэг байна. Мөн селени, антиоксидант, Е витамин, кали, кальци, төмөр, магни, цайр агуулагддаг учраас эрч хүч, энергийн хэрэгцээгээ хангах боломжтой.