Хятадын хойд хэсэгт суурьшдаг Өвөр монголчуудын монгол хэлээр ярих, хичээл орох зэрэгт хориг тавих арга хэмжээг Хятадын засгийн газар гаргасан юм. Үүний эсрэг Өвөр Монголчууд жагсаал цуглаан хийсэн аж. Хичээлийн шинэ улирал Мягмар гарагт эхлэсэн бол зарим эцэг эхчүүд энэхүү бодлогыг эсэргүүцэн хүүхдүүдээ хичээлд нь явуулаагүй байна.
Өвөр Монголчуудын үндсэн гурван хичээлийг бага багаар Хятадын албан ёсны хэл болох Мандарин хэлээр заахаар болжээ. Монголчууд тус шийдвэрийг өөрсдийн зан заншил, соёлд заналхийлэл үзүүлж байна гэж дүгнэсэн юм. Эцэг эхчүүд, хүүхдүүд амралтын өдрүүдээр хэд хэдэн хотуудаар жагсаал цуглаан хийгээд байгаа аж.
АНУ-ын засгийн газрын санхүүжилтээр ажилладаг Free Radio Asia радиогоос эсэргүүцлийн жагсаал дээр оюутнууд "Бидний хэл бол Монгол хэл, мөн бидний эх орон бол мөнхөд Монгол улс юм! Бид эх хэлнийхээ төлөө үхэхэд ч бэлэн байна!" гэж хашгиран тэмцэж байсан гэж мэдээллэсэн. Түүнчлэн уг шийдвэрийг эсэргүүцэж иргэд гарын үсэг цуглуулж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ.
Эрх баригчид Өвөрмонголын иргэд олон нийтийн сүлжээгээр үг хэлж ямар нэг мэдээлэл хийхээс сэрэмжилж твиттертэй төстэй платформ болох хятад апплекейшн Weibo дээрх эсэргүүцэл илэрхийлсэн бичлэгүүдийг устгасан байна.
Мягмар гарагт “Naiman” мужийн нэгэн сургуулийн ажилтнууд 1000 оюутны ердөө 40 оюутан бүртгүүлсэн сүүлдээ 10 орчим нь л үлдсэн гэж ВВС-д мэдээлэл өгчээ. Мөн сургуулийн багш нар оюутнуудын гэр бүлийнхэнтэй уулзаж хүүхдүүдээ сургуульд нь явуулахыг ятгах гэж оролдсон гэж хэллээ. Эцэг эхчүүд тус хэлний өөрчлөлт нь үндэсний хэл соёлд хор хөнөөл учруулахвий гэж санаа зовж байна гэв.
Хятад улс яагаад шинэ бодлогыг хэрэгжүүлэх болов?
Шүүмжлэгчид Хятадын засгийн газар цөөнхийг өөртөө уусгах ажлыг эрчимжүүлж байна гэж үзжээ.
Баасан гарагт ӨМӨЗО-ны бүс нутгийн эрх баригчид бодлогын талаархи дургүйцлийг улам ихэсгэж байгаатай холбогдуулан "үндэсний хэлний боловсролыг үндэстэн ястанд бэхжүүлэх" -ийн ач холбогдлыг дурдсан байна.
Өвөрмонголын Ардын Намын дарга Тэмцилтү Шобцоод “Хятадууд Монгол хэлийг үгүй хийхийг оролдож байна. Дэлхий нийтээрээ хүний эрхийн тухай ярьж байна, Гэтэл бид хангалттай олуулаа биш болохоор дэлхий нийт биднийг анхаарч харахгүй байна" гэж тэрээр хэлэв. Түүнчлэн Өвөр Монголын цөөнх үндэстнүүдэд Мандарин ба дийлэнх Хань үндэстний соёлыг тулгаж байгаа нь "соёлын геноцид" -ын нэг хэлбэр гэж BBC-д хандан мэдээлэл өгсөн аж.
Эх сурвалж: https://www.bbc.com/