Цаг үеийн мэдээ

2020.08.31-09.04-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1406 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 1002 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

   Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 26 хүн гэмтсний 7 нь хүүхэд байна

  Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

· Явган зорчигч мөргөх хэлбэрээр -14

· Мөргөлдөх хэлбэрээр-2

· Автобуснаас унагасан-2

· Унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 491 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

  Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж хичээл эхэлж байгаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас сургууль, цэцэрлэгийн орчим замын хөдөлгөөн зохицуулах ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд зөв тээвэрлэх,  хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

 

Таны сурталчилгаа