Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, АТҮТ хамтран нийслэлд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 17 аж ахуйн нэгж байгууллагын түгээлтийн тээврийн хэрэгслүүдийн утааны тортогжилтын хэмжээг шалгалаа. Нийт 281 түгээлтийн тээврийн хэрэгслийг шалгахад 207 нь утааны тортогжилтийн хэмжээ, стандартын шаардлага хангаагүй байна. Үүнд: Тэнгэрийн хишиг ХХК-ийн 6, Алтан жолоо импекс ХХК-ийн 10, Айс Марк ХХК –ийн 21, БСБ ХХК-ийн 13, Гацуурт ХХК-ийн 6, Арвайн үндэс ХХК-ийн 6, М СИ ЭС Кока Кола ХХК-ийн -69, Милко ХХК-ийн 21, Баттрейд Си ХХК-ийн-5, Улаанбаатар гурил ХХК-ийн-6, Атар өргөө ХК –ийн 13, Талх чихэр ХХК-ийн 31 түгээлтийн тээврийн хэрэгсэл байжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.