Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 537 хүний сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнд коронавирус илэрчээ. Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 9 дүгээр сарын 2-нд ирсэн 83, 63, 84, 57 настай эмэгтэйчүүдийн  шинжилгээний хариу эерэг гарчээ.

А.Амбасэлмаа: Коронавирусээр халдварлаад эдгэрсэн иргэдээс дахин халдвар  илэрсэн

Давтан шинжилгээг 354 хүнд хийсэн бөгөөд наймдугаар сарын 15-ны Сөүл- УБ чиглэлийн нислэгээр ирсэн 267 хүний давтан шинжилгээ ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүн, сувилалд тусгаарлагдсан найман хүн, тусгаарлан ажиглах байран дахь 37 тандалтын 4 хүн, увс аймагт 5, Алтан булгийн боомтоор орж ирсэн 32 жолоочид коронавирусний халдвар илрээгүй. Нийт зөөвөрлөгдөн орж ирсэн 306 тохиолдлоос 296 хүн буюу 96,7 хувь нь эдгэрлээ. Тэдний 21 нь  сувилалд, гэрийн тусгаарлалтанд 46, ажиглалт тандалтын хугацаа дууссан 229 хүн байна. Биеийн байдлын хувьд 13 хүн хөнгөн 1хүн  хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй байна. 

COVID-19 recoveries in Russia surpass 250,000 mark

Манай хойд хөрш ОХУ-ын хувьд шинээр 4962 хүн халдвар авч 115 хүн эндсэн, БНХАУ-д шинээр 20 тохиолдол бүртгэгдсэн, Япон улсад 592 хүн халдвар авч 14 хүн эндсэн, БНСУ-д 195 тохиолдол илэрсний долоон хүн энджээ. Corona in Europe: Why do Finland and Spain differ like day and night? -  Innovation Origins

Европын улс орнуудын хувьд коронавирусний тохиолдлууд эрчимжиж ихсэх хандлагатай байна. ДЭМБ- аас мэдээллэхдээ Америк тивд 370’000 гаруй эрүүл мэндийн ажилчид COVID-19 халдвар авсны 140’000 нь АНУ-ын ажилчид бөгөөд 600 орчим нь энджээ. Үүнтэй холбоотой ЭМБ-ын ажилчдын ажиллах нөхцлийг улам сайжруулах шаардлагатай гэж ДЭМБ-аас мэдээллэсэн юм. АНУ-ын 37 мужийн их сургуулиудын хичээлийн шинэ жилтэй холбогдуулан 25000 шинэ тохиолдлууд бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулж цахим хичээл нь цар тахлын үед хамгийн зөв шийдэл гэдгийг онцолсон байна.

Энэ оны эхнээс COVID-19 халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдээд байна. Нийт 25 сая 726 мянган хүн халдвар авснаас 866’000 хүн эндэж, 18 сая гаруй хүн эдгэрчээ. 24 цагийн дотор нийтдээ 245’000 хүн халдвар авч 4’000 хүн эндсэн. Өнгөрсөн өдрүүдээс өвчлөл 37’000-аар, эндэгдэл 1’000-аар нэмэгдлээ. 

Таны сурталчилгаа