Цаг үеийн мэдээ

2020.09.03 ны өдөр Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт халуурсан шинж тэмдэгтэй ирсэн өвчтөн Б-г үзэхэд зүүн талын суганы булчирхай цочсон 7 хоногийн өмнө тарваганы мах идсэн гэх мэдээлэлтэй, зүүн гарын долоовор хуруу шархтай байсан бөгөөд  Тосонцэнгэл сумын  нэгдсэн эмнэлэгт тусгаарласан. Аймгийн эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төвөөс 7 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж түргэн оношлуураар оношлоход эерэг буюу тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн. Иргэн Б-н хамт Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Агрын гол гэх газар тарваганы мах идсэн иргэнийг гэрт нь тусгаарлажээ.

Авсан арга хэмжээ:

1. Тосонцэнгэл сумын засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/173 тоот захирамжаар 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар гарах хөдөлгөөний хаав.

2. 2020 оны 9 сарын 03-ны өдрийн 18 цагаас эхлэн Тосонцэнгэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрууд хамтран хяналтын постонд гарч байна.

3. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас аймгийн орж гарах постууд лээр байнгын үзлэг шалгалтыг хийж бүх тээврийн хэрэгсэлийн ачаа тээшинд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

4. Тарваганы мах идсэн газар буюу Агрын гол гэх газрыг хяналтандаа авахыг Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газарт мэдээллэсэн.

5.Уг сэжигтэй тохиолдолын нэгдүгээр хавьтанд 25 хүнийг тусгаарлаад байна. Хавьталыг судлан тогтоох судалгаа явагдаж байна.

Эх сурвалж : Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Таны сурталчилгаа