Цаг үеийн мэдээ

Хонь

Санаа зовоосон асуудлууд цэгцэрч, тайвшрал, сэтгэлийн амар амгаланг мэдэрнэ. Бага зэргийн саад туларахыг эс тооцвол ажил төрөл бүтэмжтэй байх болно. Ганц бие хониныхон хайр дурлалтай учирна. Хосууд бие биедээ хүлээцтэй хандвал хоорондын харилцаа эвсэг байна. Гэр бүлдээ илүү цаг гаргаж, орон байраа цэвэрлэж, энергийн солилцоо хийгээрэй. Долоо хоногийн сүүлээр баяртай үйл явдал тохионо. Санхүүгийн байдал сайнгүй байх тул хэрэгцээгүй зарлага гаргахаас зайлсхий. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглээрэй.

Үхэр

Хөрөнгө оруулагч, худалдаа наймаа эрхлэгч бизнесмэнүүдийн хувьд таатай үе ирж байна. Санхүүгийн таатай долоо хоногийг далимдуулан өөртөө ч гэсэн хөрөнгө оруулалт хийвэл зохилтой. Танд олон сайхан боломж гарч ирэх болно. Шийдвэр гаргахдаа бусдын зөвлөгөөг сонсож болох ч өөрийнхөөрөө шийдэх хэрэгтэй. Найз нөхдийн дунд урт хугацаанд үргэлжлэх үл ойлголцол үүсч магадгүй. Хайр дурлалын харилцаанд бүх зүйл таны хүслээр болно.

Ихэр

Энэ долоо хоногт ихрийнхэн өрх тусгаарлах, хурим найр хийхэд таатай. Долоо хоног бүхэлдээ таны хайр дурлал, гэр бүлийн харилцаанд тааламжтай байж, сайхан дурсамж үлдээнэ. Ажлын дарга, удирдлагадаа санал гомдолоо хэлж, шийдвэрлүүлэх боломжийг алдахгүйг хичээгээрэй. Санхүүгийн нөхцөл байдал базаахгүй байна. Иймээс шаардлагагүй зарлага гаргахаас зайлсхийгээрэй. Сэтгэл санааны байдал эрүүл мэндэд чинь шууд нөлөөлнө гэдгийг санаж аль болох өөдрөг байгаарай.

Мэлхий

Эрүүл мэнддээ анхаарах үе. Эрүүл хоололтын дэглэм баримталж, дасгал сургуулилт хийж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хэрэгтэй. Ажил ихтэй байсан ч өөртөө амрах цаг гаргаж байгаарай. Мөн хорт зуршлаа хаявал эрүүл мэндэд тун сайнаар нөлөөлнө. Хайр дурлалын харилцааны хувьд бүх зүйл таны өөрийн идэвх чармайлтаас шалтгаална. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд хийсэн бүхэн чинь санасан хэмжээнд ашгаа өгөхгүй л болов уу.

Арслан

Нэг дайралтаар бүгдийг өөрийн болгох гэж зүтгэх хэрэггүй. Хамгийн гол нь уйгагүй хичээл зүтгэл, цэгцтэй төлөвлөгөө, шат дараатай ажиллагаа таны зорилгыг биелүүлнэ. Долоо хоногийн турш ажлын бүтээмж өндөр байж олон зүйлд амжилт гаргана. Хайртынхаа өмнө хариуцлагагүй үйлдэл гаргахаас болгоомжлоорой. Зугаа цэнгэлд ихээхэн дурлах учир аль болох биеэ хянахыг хичээгээрэй. Долоо хоногийн эцэст та өөрийн амьдралд тун сэтгэл хангалуун байгаагаа мэдрэх болно.

Охин

Энэ долоо хоногт та өөрийгөө ертөнцийн төв мэт мэдэрч магадгүй. Тиймээс хэт биеэ тоож, гэр бүл эргэн тойрны хүмүүсээ гомдоохоос болгоомжлоорой. Ажлын ачаалал багасч, цаг зав нэлээд гарна. Хэн нэгэнд бодлогогүй амлалт өгөх хэрэггүй. Аялал зугаалга, албан томилолтоор хол явах бол бэлтгэлээ сайтар базааж, гэнэтийн таагүй зүйлд бэлэн байх хэрэгтэй. Хөнгөн бэртэл, гэмтэл авч болзошгүй. Санхүүгийн байдал сайнгүй байгаа ч хожим ашгаа өгөх бизнесийн үйл хэргийн төлөө бусдаас зээл тусламж авч болно.

Жинлүүр

Энэ долоо хоног таны хайр дурлалын хувьд үнэхээр дурсамжтай мөчүүд байх бололтой. Жинлүүрийн ордны зарим нь хайртай хүнтэйгээ цагийг зугаатай өнгөрөөж, харилцаагаа бататгах ч үг, үйлдлээ анхаарахгүй бол хэрүүл, маргаан хийж, үл ойлголцож болзошгүй. Эртний танил ажлын хамтрагчидтай нийлж хийсэн бизнес, ажил амжилттай болно. Танаас үл шалтгаалан санхүүгийн байдал бага зэрэг муудна. Идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл агаарт амрах нь эрүүл мэндэд нэн тустай.

Хилэнц

Аз од гийсэн өдрүүд үргэлжилнэ. Орлогын найдвартай эх үүсвэртэй болтлоо шинэ ажил хайхаа түр азнаж, одоо байгаа ажлаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Таарамжгүй хүмүүстэй найзалж, нөхөрлөх хэрэггүй. Таны бардам зан, өөрийнхөөрөө байдал эсрэг хүйстний анхаарлыг татах бололтой. Хардалт, сэрдэлтийн эсрэг өөрийнхөө буруугүйг нотолж, харилцаа батжуулах хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч, ядаргаанд орохоос сэрэмжлээрэй.

Нум

Хувийн амьдралд тань тулгарах асуудалд өөр хэн нэгэн буруутай байсныг олно. Дарга, удирдлагатайгаа үл ойлголцсоноос ажлаасаа гарах бодол төрж магадгүй. Үйл явдлыг бодитоор дүгнэж, ухаалаг шийдвэр гаргахын тулд сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Ажлын стрессээс ангижирч, сэтгэл санаагаа амрааж болох газар бол гэр бүл гэдгийг санаарай. Энэ долоо хоногт гэр бүлийн уур амьсгал тайван, тааламжтай байна. Ходоод, гэдэс хямрах магадлалтай тул түргэн хоолноос татгалзаарай

Матар

Бүх зүйл таны санаснаас эсрэгээр өрнөж болзошгүй. Гэнэт ажлын санал хүлээн авах бололтой. Эсвэл эртний андтайгаа тааралдана. Яаруу шийдвэр гаргаж, өөрийн сонирхлыг илүүд тавьхаас татгалзаарай. Учир нь түргэдсэн шийдвэр ирээдүйн том асуудлыг дагуулж магадгүй. Зүүд зөнтэй байхыг анхаараарай. Зугаа цэнгэлд хэт ач холбогдол өгч, ажлаа алдах хэрэггүй. Осол аваарт орох, яс гэмтэх аюул өндөр байна.

Хумх

Хайр дурлал таныг тойрон хүрээлж буй мэт санагдана. Ганц бие хүмүүс удаан хугацааны харилцаа тогтоох хүнээ олно. Магадгүй зарим нэгийнх нь хувьд тэр хүн нь цаашид амьдралын хань болж магадгүй. Гэр бүл, найз нөхөд тань таныг дэмжин, урам хайрлана. Ажлын ачаалал их байх боловч тэр хэрээрээ бүтээмжтэй ажиллана. Санхүүгийн нөхцөл байдал царцанги байна. Өр нэмж, зээл авах хэрэггүй. Эрүүл мэнд маш сайн байна.

Загас

Долоо хоногийн эхэнд таны энерги, хүч чадал өсөн нэмэгдэх болно. Хэдийгээр зарим нэг хүндрэл бэрхшээл, саад тулгарах хэдий ч таны ажил хэргийн явцад онцгой нөлөө үзүүлэхгүй бололтой. Та бусад хүмүүст өөрийн асуудлаа дэлгэхийг хүсэхгүй байж болох ч асуудал тулгарвал дотны хүнтэйгээ ярилцахыг хичээгээрэй. Дотны хүний өгсөн зөвлөгөө сэтгэл засч, ухаалаг шийдвэр гаргахада тустай. Хосуудын харилцаа эелдэг зөөлөн, ойр дотно байх бөгөөд бие биедээ ямар их хэрэгтэйгээ ойлгож мэдрэх долоо хоног болно.

 

Таны сурталчилгаа