Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн /аймгийн төвөөс хойд зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ Монос амралтын газарт амарч байсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат иргэн У 41 настай, эрэгтэй / согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ / 9 сарын 4-ний өдрийн 23:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 9 сарын 5-ны өдрийн 18:38 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар хүлээн авч сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Моносын тохой гэдэг газраас Мандал гэдэг газар хүртэл 8 км-т завьтай урсаж, Сөгнөгөр голын эрэг дагуу 12 км-т явганаар эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. 9 сарын 7-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Таны сурталчилгаа