Цаг үеийн мэдээ

Монголын эмэгтэйчүүдийн, ялангуяа Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо буурсаар байгаа юм. Энэ төслийн хүрээнд улсын цэцэрлэгийн хөтөрлбөр нь эцэг эхийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд үзүүлэх нөлөөг судлах шалтгаан болж байгаа юм. 

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн  судалгааны баг “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааг БШУЯ, Нийслэлийн боловсролын газар болон Боловсролын хүрээлэнтэй хамтран амжилттай гүйцэтгэлээ. Канадын PEP олон улсын байгууллага болон Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017-2020 онд нийт 4000 гаруй өрх, гурван удаагийн түүвэр судалгаанд хамрагдсан байна.

Судалгааны үр дүнд улсын цэцэрлэгийн хөтөлбөр нь эцэг эхийн хөдөлмөр эрхлэлтйиг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй бөгөөд ялангуяа олон хүүхэдтэй ээжид улсын цэцэрлэгийн үйлчилгээг чиглүүлэх нь ажил эрхлэлтийг дэмжихэд илүү үр дүнтэй аж.

 

Таны сурталчилгаа