Эдийн засаг ба Банкны салбар
Хөл хорио, хилийн боомтуудын хаалттай байдал уул уурхай, худалдаа, тээврийн салбарт хүчтэй нөлөөлж эдийн засаг 9.7 хувиар буурчээ. Энэ нь банкны салбарт нөлөөлж нэгдүгээр улиралд хоёр хувь, хоёрдугаар улиралд 11 хувь хүртлээ буурсан байна. Харилцах дансны үлдэгдэл оны эхэн хагас жилийн байдлаар есөн хувиар буурч хадгаламж барьцаалсан зээлийн олголт гурван хувиар өслөө. Хадгаламжийн хүү 11 хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй доод түвшин гэдгийг МБХ-ны захирал Л.Амар дурьдсан юм.
Банкуудын зээл эхний хагас жилийн байдлаар 4.6 хувь буурч, 17.3 их наяд төгрөг болсон байна. Уул уурхайн гурван зээл тутмын нэг, тээврийн салбарын таван зээл тутмын нэг нь чанаргүйтэйж байгааг МБХ-ы ажилтнууд онцолсон юм.
Зээлийн хүүгийн стратегийг хэрэгжүүлэх тухай
Зээлийн хүүг бүрдүүлэгч хамгийн том хүчин зүйл нь эх үүсвэрийн зардал буюу гадны зээл, иргэд байгууллагын хадгаламжид өгч буй хүүгийн зардал 60 гаруй хувийг эзэлж байна. Энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэл, валютын ханш, инфляц зэрэг макро хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай юм. Иймээс стратегийн хүрээнд Засгийн газар, Монгол банк зэрэг төр засгийн байгууллагууд нягт уялдаатай ажиллах шаардлагатай аж.
Ногоон байшингийн нийлүүлэлт, санхүүжилтийг турших төсөл хэрэгжиж эхэллээ
Барилгын эрчим хүчний хэмнэлтийн стандарт шаардлагыг хамгийн багадаа 20 хувиар давуулан биелүүлсэн амины орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах боломжийг туршиж гэр хорооллын иргэдэд зориулж хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн гаргах туршилтын төслийг эхлүүлсэн байна.
Төсөлд оролцохоор санхүүжилтийн эх үүсвэрээ баталгаажуулсан банкууд
Төрийн банк, Голомт банк, Хасбанк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Ариг банк