Сүүлийн сард гурван тээврийн жолооч маш хүндээр бэртэл авч, гурван хүн амь насаа алджээ. Уурхайчид өдөрт найман сая ам доллартай тэнцэх тээврийг оруулж ирдэг. Оруулж ирдэг жолооч нарын амь нас, эрүүл мэнд, эрсдэл зэрэгт одоо болтол арга хэмжээ авахгүй байсаар байна. Шийдэх ёстой албаны хүмүүст яагаад одоо болтол хариуцлага тооцохгүй байгаа гэх асуудлаар БАЯН ЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО, ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛ- өөс мэдэгдэл хийлээ.
Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Саарал:
"Амьдралаа залгуулах гэж буй тээврийн жолооч нар замын ганцхан нүхнээс болж аз нь таарвал амьд үлдэнэ, таарахгүй бол үхдэг. Бид хэд хэдэн асуудлыг шийдэх албан шаардлагыг тавьсан боловч аль аль нь шаардлагыг хангаагүй. Энэ сарын 10-наас эхэлж суулт хийнэ.”гэв.
Баян зам тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү:
“Жолооч нарын амь нас, эрүүл мэндтэй холбоотой хэргүүдэд Төрийн албан хаагчид огт хариуцлага хүлээдэггүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Хоёр тайван зогсоол барьж өгөхөд жолооч нар хөлдөж үхэхгүй, ямар нэг эрсдэлгүй” гэсэн боловч одоо 60,70 хувийн гүйцэтгэлтэй хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байна. Энэ хооронд хүний амь нас хохирсоор байна. Хэн ч хариуцлага хүлээдэггүй.” гэлээ.
Мөн төрөөс тээврийн жолоочдыг мөнгө биш хүн гэж хэзээ харах вэ? гэх асуудлыг хөндсөн юм. Хоёр жилийн хугацаанд огт хэрэгжээгүй албан шаардлагад:
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “14 мянган жолоочийн амь настай холбоотой өгсөн үүрэг, даалгаварыг тогтоосон хугацаанд нь биелүүлэхгүй бол ажлаас нь чөлөөлнө.
Улс хоорондын байнгын ачаа тээвэр хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын амрах байр байгуулах, шинэчлэл хийхэд газар олгож дэмжих
Уул уурхайн бүтээгдэхүүний орлогын тодорхой хэсгийг жолооч нар болон төр, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулах сан байгуулах
Дээрх амлалтуудын аль нь ч хэрэгжээгүй учраас 2020 оны 9 дүгээр сарын 11-ний дотор шийдвэрлэхгүй бол амь нас, зөрчигдсөн эрх ашгийн төлөө дахин ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.