Цаг үеийн мэдээ

Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын дэгдэлтийн онцгой дэглэмтэй холбоотой тариа тариалангийн ургацыг нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарт ажлын байрыг хадгалах, газар тариалангийн гаралтай бараа бүтээгдэхүүний хангамж нөөцийг нэмэгдүүлж дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах зэрэг шаардлагууд гарсан билээ. 

Хаврын тариалалтыг нэмэгдүүлэхээр ХХААХҮЯам тариаланчид ногоочидтой хамтран ажиллаж байгаа юм. Улсын хэмжээнд 2020 онд 394.6 мянган га-д үр тариа тарьжээ. Үүнээс улаанбуудай 87.8 хувь, төмс 87.4 хувь, хүнсний ногоо 56.7 хувь, малын тэжээл 20.1 хувь, тосны ургамал 40 хувьтай явагдаж  байна. 

Үр тарианы хураалт 83.5 хувь байна - ХХААХҮЯам

Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор ХХААХҮЯам нь Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээж шинэ ургацын төмс, хүнсний ногооны борлуулалтыг эхлүүлжээ.  Цаашид  Төмөр замын Улаанбаатар өртөөний  баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ыг 11 дүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний борлуулалт хийх зориулалтаар ашиглуулах асуудлуудыг шийдвэрлүүлэхээр  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.

 

Таны сурталчилгаа