Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.09/ 08.00 цагт Төрийн ордонд хуралдана. Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Бүгд найрамдах Киргиз улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай, Монгол, Оросын хоорондын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх Засгийн газрын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн НӨАТ-ын татварын тухай хуульд санал хүргүүлэх зэрэг 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайд Дорноговь, Өмнөговь аймгууд, Гадаад харилцааны яаман дээр ажиллаж гадаад бодлого, гадаад тусламж, өр зээл гээд холбогдох мэдээллүүдийг сонсч, үүрэг чиглэл өгсөн бөгөөд мөн Эрчим хүчний яамд дээр ажилласан бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан юм.