Цаг үеийн мэдээ

Сүүлийн үед эрүүл зөв хооллолт гэж ярих болсон ч дэлхий дахинд сая сая хүн хангалттай шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж чадахгүй, хоолны буруу дуршилтайн улмаас таргалалт үүсч улмаар энэ нь шинэ цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй байгаа тухай  Bloomberg НҮБ-т хаяглан нийтлэл бичжээ.

Хэрвээ нэн даруй арга хэмжээ авч ажиллахгүй бол дэлхий дахинд эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байгаа төсөв дараагийн 10 жилд мэдэгдэрүйц өсч  жилдээ 1,3 триллион доллар зарцуулдаг болно гэдгийг экспертүүд анхааруулсаар байна.  Дэлхийн нийт хүн амын 3 тэрбум нь эрүүл  шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж чадахгүй байна гэсэн судалгаа байгаа юм.  Коронавирусийн цар тахал нь дэлхийн хүн амыг ядууруулж байгаа бөгөөд тэд хоол хүнсэнд зарцуулах мөнгөө хэмнэж түргэн хоол сонгон хэрэглэж байна.

Энэ оны төгсгөлд 132 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэсэн судалгааг НҮБ-аас гаргасан байна.  Харин өндөр хөгжилтэй орнуудад өлсгөлөнгөөс илүү таргалалт асуудал дагуулж байна.

Жишээлбэл, Английн хүн амын гуравны хоёр нь илүүдэл жинтэй байна. Энэ нь Европын орнууд дундаа дээгүүр үзүүлэлт буюу Мальтагийн дараа орж байна.  Цар тахал гарахаас өмнө буруу хооллолт нь нас баралтын голлох  7 шалтгааны нэг болж байсан бөгөөд эрүүл мэндийн салбарт зарцуулах зардал тогтмол өссөн үзүүлэлттэй байжээ.

Иймээс Английн ерөнхий сайд Борис Жонсон түргэн хоолны зар сурталчилгааг цахим орчин болон телевизээр гаргахгүй байх, эрүүл мэндэд хортой хоол хүнсийг зах, худалдааны төвүүдээр зарахгүй байх талаар журам боловсруулахаар ажиллаж байгаа тухай мэдэгджээ. 

ЭХ СУРВАЛЖ: lenta.ru 

 

Таны сурталчилгаа