Цаг үеийн мэдээ

Есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд өдөр бүр танхимаар хичээллэх бол нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 21-нээс  танхимд шилжихээр болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Харин аравдугаар сарын 4-нөөс эхлэн их, дээд сургуулиуд  танхимаар хичээллэж эхлэх юм байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дээрх хугацааг гаргасан бөгөөд бэлтгэл хангагдаж дууссан тул хэвийн хуваарийн дагуу хичээллэхээр болоод байгаа аж.

Цар тахалтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс хичээл эхлэх боловч долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гарсныг мөрдөж байгаа юм байна.

Таны сурталчилгаа