УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан өчигдөр /2020.09.08/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг "Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр" шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 5.5 жилийн хорих ял оноосон байдаг.
Харин Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргахаар болжээ.