Та өдрийн хэдэн цагийг компьютерийн ард суудаг вэ?
Оффист ажилладаг хүмүүс бараг өдөржингөө суух хэрэгтэй болдог. Ингэснээр таны эрүүл мэндэд бодисын солилцоо удааширах, биеийн галбир алдагдах, сээр нурууны гэмтэл авах, нийгмийн идэвх буурах, ганцаардал болон депресст орох, бодисын солилцооны хам шинжээр өвдөх, архаг өвчин бий болох, таргалалт, чихрийн шижин, хорт хавдар, зүрхний дутагдалтай болох зэрэг аюул учирч болзошгүй юм .
Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн томоохон төвүүдийн нэг болох ”Мейо” клиникийн эмч, докторуудын дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Сандлаасаа үе үе босч дасгал, хөдөлгөөн хийгээрэй
2. Хоол идэх, утсаар ярихдаа босч явах
3. Амралтын өдрүүдээр ууланд авирах
4. Fitness, yoga-аар хичээллэх
5. Түргэн бэлэн хоол биш эрүүл мэндэд хэрэгцээт хоол идэх