Цаг үеийн мэдээ

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар 2020 оны 8 сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 18.505 зөрчлийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нийт зөрчлийн 1415-ыг эмэгтэй жолооч нар эзлэж байна. 1415 эмэгтэй жолоочийн 147 нь тухайн үйлдлийг давтан гаргасан тул шүүхээ баривчлах шйитгэл оногдуулсан байна.

Энэ сарын 8-ны орой Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт Тоёота Приус 30 маркийн авто машины жолооч Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зөрчил гаргасан. Тухайн жолоочийн согтуурлын зэргийг тогтооход 1.64 хувийн согтолттой байжээ. Тухайн жолоочид тээврийн цагдаагийн албанаас зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаатай хасч 400 нэгж буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. 

Нийт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Таны сурталчилгаа