Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Талын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Эрдэнэт хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Х-ын “Аксент” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ онхолдсон тухай дуудлагыг 9 сарын 9-ны өдрийн 09:19 цагт аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авч 30 км замыг туулан 09:54 цагт очиход А/3 настай, эмэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж, иргэн Ж /28 настай, эмэгтэй/, Х/24 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/, Н /2 настай, эмэгтэй/ нарыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.