Цаг үеийн мэдээ

Энэ сарын 9-ний өдөр Хөвсгөл аймагт хоёр хүнийг буудаж хороогоод хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна.

Тодруулбал, тус аймгийн Жаргалант сумын хоёрдугаар багийн нутагт гэр бүлийн хоёр хүн буудуулж нас барсан байжээ.  Хэргийг шалгах явцад Хөвсгөл аймгийн харьяат 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нартай маргалдаж, улмаар ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн буугаар буудаж амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.

Сэжигтэн этгээд хэргийн газраас оргон зайлаад байгаа ба түүнийг эрэн сурвалжилж байна.

Таны сурталчилгаа