БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж байна. Дархан хотод хэрэгжиж буй цэвэрлэх байгууламж шинээр барих, бохир усны шугам сүлжээ, насос станцын шинэчлэн сайжруулалт, орон нутгийн удирдах байгууллага, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх гурван бүрэлдэхүүнт төслийн ажлын явцтай танилцжээ.
Орчин үеийн технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламжийг барьснаар цэвэрлэгээний үр дүн стандартын шаардлагад нийцэж хөрс агаараар дамжин байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурах юм. Мөн цэвэрлэх байгууламж, бохир усны шугам сүлжээний хүчин чадал нэмэгдэж хүн амд үзүүлэх дэд бүтцийн үйлчилгээ сайжирч хот хөгжих нөхцөл бүрдэх ажээ.