Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.
БҮРТГЭЛ:
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 9 дүгээр 14-ний өдрийн 14 цагаас эхэлж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт дуусна. Төрийн албаны ерөнхий шалгалтад нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэхгүйгээр шалгалтад оролцох юм.
ШАЛГАЛТ:
2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. Шалгалт өгөх иргэдийн хуваарийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Эх сурвалж: https://www.gazar.gov.mn/