УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд хэрэгжиж буй “СУМЫН ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛ” төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Хайрхандулаан сум нь далайн төвшнөөс дээш 2000-2978 м өндөрт өргөгдсөн, 413,8 мянган кв.м газар нутгийг эзлэн оршдог онцлогтой. Нийт 6 багийн 1014 өрхөд 3298 хүн амьдардаг байна.
Уг төсөл хэрэгжсэнээр 1014 өрхийг төвлөрсөн дулаан, цэвэр бохир усны шугамд холбогдсоноор ил бие засах газрууд байхгүй болж хөрсний бохирдлыг арилгах, өрхийн гишүүн бүрт ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхээс гадна хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжинэ гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Барилга, Хот Байгууллын Яам