Цаг үеийн мэдээ

Есөн настай охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2020.09.20-ний өдөр харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гараад хоёр долоо хонож байна. Талийгаач охин өөрөө эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн ч харамсалтай нь тусламж авч амжилгүй нас барсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Тэрээр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан.

Энэ хэргийн талаар тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс:

"Талийгаач охины ээж аравдугаар сарын сүүлчээр амаржина. Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс ээжийг гурван хүүхдийн хамт сэтгэл зүй болон сэргээн засах үйлчилгээнд хамруулна. Мөн тэднийг түрээсийн байранд амьдруулахаар судалж, бичиг баримтаа бүрдүүлсэн. Талийгаач охины 12 настай эгчийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарсан. Уг шинжилгээгээр 12 настай охин биедээ ямар нэгэн гэмтэл авч, хүчирхийлэлд өртөж байгаагүй гэдэг дүгнэлт гарсан” гэсэн мэдээллийг өгчээ. 

Таны сурталчилгаа