Цаг үеийн мэдээ

Өнөөдөр “Монголын нэгдсэн их хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Лхагвадорж Туул голын бохирдлын талаар мэдэгдэл хийв. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжийн бохирын усны хоолой задарч хиймэл нуур үүссэн байна.

 

No description available.

 

МХЕГ-аас усны дээжинд шинжилгээ хийхэд хүн амьтан байгальд хортой, аюултай гэсэн дүгнэлт гарсан байна. Одоогийн байдлаар 40 гаруй мод бохирын улмаас устаж үгүй болжээ.

 

No description available.

No description available.

 

“Монголын нэгдсэн их хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Лхагвадорж

Туул голын бохирдлыг дөрөвдүгээр сараас хойш Ус сувгийн удирдах газарт удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч нэг ч хариу өгөөгүй. БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэл, Сонгонохайрхан дүүргийн засаг дарга энэ асуудлыг огт тоосонгүй, хариуцлагаа хүлээ. Усны төв лабораторийн шинжилгээгээр химийн хүчилтөрөгч зургаа дахин ихэссэн, азотын хэмжээ хоёр дахин ихэссэн, хүн байгальд онц ноцтой аюултай гэх хариу гарсан. Энэ бүх бохир ямар ч шүүлтүүргүй Туул голруу урсах гэж байна. Үүнийг хурдан хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй байна” гэв.

 

Уг асуудалтай холбоотойгоор иргэн Ц.Галбадрах

“Төв цэвэрлэх байгууламжийн усны хоолой эвдэрч хиймэл нуур болтлоо тогтчихоод байна. Туул голыг тэр чигт нь бохирдуулах аюул нүүрэлчихээд байна. Тэнд очсон хүмүүс хорддог, газар дээр нь очиж үзсэн дөрвөн сэтгүүлч хордчихоод байна. Ус сувгийн удирдах газраас 700 сая төгрөгний төсвөөр нарийн хоёрхон хоолой барьчихаад “ийм их бохир гарна гэж бодоогүй” гэж байна. Энэ асуудлыг бие биерүүгээ булзайруулж байгаад эзэнгүй хаях гэж байна” гэлээ.

 

Түүнчлэн  “Монголын нэгдсэн их хөдөлгөөн” ТББ, Экологийн Цагдаагийн Албатай хамтарч 7га газрыг цэвэрлэсэн байна. Хурлын төгсгөлд энэхүү асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн юм. 

 

Таны сурталчилгаа