ОХУ-д коронавирусээр халдварласан нийт хүний тоо 24 цагийн дотор 11615-аар нэмэгдэж, 1 237 504 болсон байна. Оросын нийслэл Москва хотод 4081 шинэ тохиолдол илэрсэн бол Санкт-Петербургт 411, Москва мужид 347, Ростов мужид 253, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгдээд байгаа юм.
Одоогийн байдлаар 227265 хүн эмчлүүлж байгаа бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш 988576 өвчтөн эдгэрчээ. ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоо нэг хоногийн дотор 188-аар нэмэгдэж, 21663-т хүрсэн байна. ОХУ-д нийтдээ 48.3 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан аж.