Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хар цайн гүнбэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 05-ны өдрийн 18:27 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч Зэд, Хантай, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын ажилтнууд ажиллаж, 10 саын 06-ны өдрийн 16:10 цагт бүрэн унтраасан байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 120 га талбай шатжээ./