Цаг үеийн мэдээ

Өнөөдөр УЕПГ-аас эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээллээ.

2020 оны III улирлын байдлаар нийтдээ 25 мянга 46 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан байна. Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 2019 онд 92.6%-тай байсан бол энэ оны байдлаар 94% болсон байна.  Зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргүүдээс дурьдвал:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил нэг хувиар, хулгайлах зөрчил 42 хувиар, хүний биед халдах зөрчил 10 хувиар, Эрүүл ахуйн тухай хууль зөрчих зөрчил 57 хувиар тус тус буурсан байна. 

Эдгээрээс бусад төрлийн зөрчлийн хэргүүд өсөв. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 27 хувиар

Танхайрал зөрчил 47 хувиар

Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2,5 дахин

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 57 хувиар тус тус өссөн байна.

2019 онд нийтдээ 1 сая 352 мянган хүн, 363 хуулийн этгээд зөрчлийн хэрэгт шийтгүүлж байсан бол энэ онд 1 сая 707 мянга 298 хүн, 3934 хуулийн этгээд зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн байна.

Таны сурталчилгаа