Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Прокурорын газраас энэ оны III улирлын байдлаар  олны анхаарлыг татсан гэмт хэргүүдийг хянан шийдвэрлэсэн талаар прокурор Ц.Насанбат танилцууллаа. 

Тэрбээр “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан С.Баяр, С.Баярцогт, Номтойбаяр Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат нарын албан тушаалаа ашиглан мөнгө угаасан гэх хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. “Жаст групп”-ын захирал Ш.Батхүүд холбогдох залилах, хуурамч нотлох баримтыг шүүхэд өгсөн, мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн” гэв. Олны анхаарлыг татсан бусад гэмт хэргүүдийг дурьдвал:

1. Хятад улсын иргэн Ю Тинхуанд холбогдох 15 хүнд эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж БЗД-ийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн

2. ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын ЭМ-ийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудлыг хариуцсан ажилтнууд албан тушаалаа урвуулан ашигласан

3. “Жи Тайм”-ын хэргээр Э.Оюунчимэгийн хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн.

4. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Дамба-очир, Г.Солтан, Б.Ундармаа нар албан тушаалаа урвуулж, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангаас зээл авсан гэх хэргийг анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн байна.

2020 оны lll улиралд нийтдээ 570 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааа явуулсан байна. Үүний 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шийлжүүлсэн аж. Өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс энэ сарын 1 өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн Прокурорын газраас 71 хэрэгт яллах дшгнэлт гаргаж шүүхэд шилжүүлжээ.

 

Таны сурталчилгаа