“STV”-телевизийн хөгжмийн нэвтрүүлгээс эхлэн анх сэтгүүлзүйн ертөнцөд хөл тавьж байсан хөтлөгч Дандарыг соёл урлагийн мэдээлэл үздэг бүхий л хүмүүс мэдэх биз ээ. “Сенсааци” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан тэрээр зуурдаар таалал төгсчээ. Одоогоор түүний нас барсан шалтгаан тодорхойгүй байна. Түүний үнэнч шударга, тусч, найрсаг занг найз нөхөд нь санан дурсаж гашуудаж байна.
Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!