Цаг үеийн мэдээ

Аравдугаар сарын долооны өдрийн байдлаар гадаадын 81 улсаас 23 мянга 354 иргэнийг эх орондоо авчраад байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Үүнээс нийт 84 удаагийн тусгай үүргийн нислэгээр 16 мянга 816 иргэн ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 9000 орчим иргэн байгаагаас нэн яаралтай нутаг буцах шаардлагатай, хүнд нөхцөлд байгаа, гадаадад гацсан гэх тодотголтой 3000 орчим хүн байгаа ажээ. Эдгээр иргэдийн дийлэнх нь буюу 2500 орчим нь БНСУ-д байгаа юм. Урьдчилсан байдлаар аравдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдээр 2700 орчим иргэнээ авчирна гэж тооцоолж байгаа тул энэ сарын эцэс гэхэд яаралтай татан авах хүмүүс дуусна гэж үзэж байгааг Гадаад харилцааны яам онцоллоо.

Тус хүрээнд 30 хоногийн визээр Монгол Улсад ирэх гадаадын иргэд 21 хоног тусгаарлагдаад, дахин 30 хоногоор визээ сунгуулах боломжтой болж байгаа юм байна.

 

Таны сурталчилгаа