Аравдугаар сарын 7-ны өдөр буюу өнөөдөр 08:19 цагт Хан-Уул дүүргийн Яармагийн замд гарцаар гарч явсан арван настай хүүхдийг Honda CRV маркийн машинтай жолооч мөргөсөн хамарсалтай хэрэг гарсан. Хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 5-ны өдөр Яармагийн эмнэлгийн хойд зам, явган хүний гарцаар гарч явсан ес, таван настай хүүхдийг мөргөж, таван настай хүүхэд амиа алдсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх ёстой. Хэрвээ эцэг, эх нь 10 хүртэлх насны хүүхдээ ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулсан бол Зөрчлийн тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт байдаг.
Иргэн та өөртөө болон гэр бүлдээ үргэлж анхаарал тавиарай.