Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шинэ-Айл багийн “Бөхөн-Уул” гэдэг газар /сумын төвд/ “Нүхт” ХХК-ийн мал нядалгааны газрын нам даралтын зуух дэлбэрч 2 хүн нас барсан тухай дуудлагыг 10 сарын 07-ны өдрийн 12:37 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч 2.5 км замыг туулан 12:45 цагт очиход тус компанийн ажилтан Өлгий сумын харьяат иргэн А /51 настай, эрэгтэй/ 2 гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Өлгий сумын харьяат иргэн К /65 настай, эрэгтэй/, Баяннуур сумын харьяат С/65 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.