Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй:
Сүүлийн өдрүүдэд цаг агаарын байдал эрс хүйтэрч, айл өрхийн галлагаа ихэссэнтэй холбоотойгоор угаарын хийн хордлогын дуудлага ихэссэн. 24 цагийн хугацаанд гурван өрхийн дөрвөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Өндөр настан, тусгай хэрэгцээт хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд “Таван-толгой” түлш компаний ажилчид янданг нь хөөлж, хэрэгцээт тусламжийг үзүүлж байгаа. Айл өрх бүр зуухны битүүмжлийг шалгах, яндангаа хөөлөх, агаар сэлгэх, утаа мэдрэгчийг байршуулж тогтмол шалгах шаардлагатай байна” гэсэн юм.
Агаарын чанар хяналт зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал:
“Нийт зургаан дүүргүүдэд 190 мянган утаа мэдрэгчийг байршуулсан. Таван-толгой түлш компаний зүгээс 800-1000 түлш борлуулах цэгийг ажиллуулж байна. Одоогийн байдлаар Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ стандартаас даваагүй байна” гэв.