Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн хууль бусаар олгосон газрын талаар АН-ын нэр дэвшигчид мэдээлэл хийлээ.
АН-ын нэр дэвшигч Д.Байдраг
“Хан-уул дүүргийн ихэнхи хороонд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн бусад үйлчилгээ хангалтгүй, хүрэлцээгүй, бараг байхгүй. Газрын захирамж гаргаж газраа шийдээгүй байж үлдсэн хэсэгхэн газраа хувийн хэвшлийнхэнд хууль бусаар газар олгож байна. 15-р хороонд байрлах 145 дугаар бага сургуульд 180 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 900 гаран хүүхэд хичээл орж байна. Энэ газартаа нийгмийн барилга байгууламжаа барих ёстой” гэв.
Нэр дэвшигч П.Батхишиг
“Ард иргэдийн тав тухтай амьдрах орчинд огт анхаарлаа хандуулж байгаа юм алга. Иргэдтэй уулзалт хийх үеэр метр.кв нь гурваас дөрвөн сая төгрөгний үнэтэй байр худалдаж авсан, амьдарч буй орчин маань одоо ямар ч тухгүй стрессээр дүүрэн байна. Нүүе гэсэн ч Хан-уул дүүргийн орон сууцыг авах хүн байхгүй болсон гэх гомдолтой байсан. Олон нийтийн эрх ашигт ийнхүү халдаж огт болохгүй. Бидний зүгээс эдгээр асуудлуудыг хамгийн оновчтой шийдэх арга замыг судалсаар байна” гэв