Энэ оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нийтдээ 16.031 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын хэргийн 70-80 хувь нь нийслэл хотод, үлдсэн 20 орчим хувь нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт гарсан ослоос үүдэн хүний амь нас эрсдэх хор хохирол илүү байдаг аж. Ослын улмаас 317 хүний амь эрсдсэн бөгөөд үүний 232 нь орон нутгийн замд осолдсон байна.
Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл нь огт буураагүй.
2020 оны байдлаар нийт 53 хүүхэд эндэж, 409 хүүхэд хүнд гэмтсэн харамсалтай хэргүүд гарсан гэж ЦЕГ- аас мэдээллэсэн юм.