Дорноговь аймгаас цуглуулах 14 мянган хонийг ард иргэдээс худалдан авч тогтоосон дүрэм журам дэглэмийн дагуу Замын-Үүд дэх Хятадын хөрөнгө оруулалттай гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүсэд энэ оны 10 дугаар сарын 03-нд хүлээлгэн өгсөн юм.
Бусад аймгаас бүрдүүлэх хонин сүргийн сүүлчийнхийг өнөөдөр буюу энэ оны 10 дугаар дугаар сарын 08-нд хүлээлгэн өглөө.
Хонин сүргийн эхний хэсгийг хорио цээрийн дэглэмийн дагуу Замын-Үүд дэх гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүсэд 30 хоног байлгаад энэ сарын 22-ны үед Замын-Үүдийн хилийн боомтоор хил нэвтрүүлэх аж. Хонин сүргийг Хятадын талаас ачааны машинаар авахаар болсон байна.