Цаг үеийн мэдээ

Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлалын үеэр 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авах гэрээнд гарын үсэг зурна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Энэхүү зээл нь 0.01 хувийн хүүтэй байх бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурах асуудлаар зөвшилцөх асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдлын байнгын хороод хуралдан хэлэлцэж байна.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-ны өдрүүдэд манай улсад айлчлах юм.

Таны сурталчилгаа