Манай улсын хувьд химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт хангалтгүй, хилээр оруулж буйг нь төдийлөн анхаарддаггүй. Өнгөрсөн даваа гарагт Баянзүрх дүүргийн нутаг дахь агуулахад их хэмжээний хорт бодис хадгалж байсныг цагдаагийнхан илрүүллээ. Тус дүүргийн Х хороонд байрлах “Эм солют” ХХК-ийн эзэмшлийн агуулахад нэгэн аж ахуйн нэгжийнхэн 20 тн хэмжээтэй химийн бодис хадгалж байсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар
“Гарал үүслийн гэрчилгээгүй, БНХАУ-ын иргэдийн хариуцан ажиллуулдаг аж ахуйн нэгж энэхүү их хэмжээний бодисыг хадгалж байсан”
Бидний мэдэхээр хэдэн жилийн өмнө “Азийн чоно”-ын гэх метилийн спиртээр найруулсан архинд олон хүн хордож эрүүл мэнд, амь насаараа хохирч байсан. Эрүүгийн хуулийн 24.3-т химийн хорт, аюултай бодисыг зориулалт бусаар хадгалсан бол хариуцлага хүлээлгэхээр заасан билээ.