Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн “Ар хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ Тус сумын харьяат иргэн Т/51 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 9 сарын 23-ны өдрийн 10:00 цагийн орчим эмийн ургамал түүнэ гэж гэрээсээ явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10 сарын 06-ны өдрийн 13:10 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. 10 сарын 08-ны өдрийн 12:00 цагт Заяат багийн “Хужирт хааны адаг” гэдэг газраас /сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/ иргэн Т /51 настай, эрэгтэй/-гийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Таны сурталчилгаа