2020.10.05-аас 2020.10.08-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1349 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1028 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтсэний 9 нь хүүхэд байна.
Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –9
- Мөргөлдөх хэлбэрээр-4
- Онхолдох хэлбэрээр -1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.10.06-ны өдрийн 16.48 цагийн орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөж, 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон.
2020.10.07-ны өдрийн 15:30 цагийн орчимд Говьсүмбэр аймаг, Баянтал сум /аймгийн төвөөс 50 км/ асфальтан замд Toyota corolla маркийн Т жолоочтой автомашин онхолдож, жолооч 32 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.
2020.10.07-ны өдрийн 15:30 цагийн орчимд Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сумын 5-р баг “Түшмэл” гэх газар /сумын төвөөс урд зүгт 52 км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, зорчигч 41 настай, эрэгтэй М-н амь нас хохирсон.
2020.10.08-ны өдөр 12:20 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сум “Хөх овоо” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/-т асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, жолооч 36 настай, эмэгтэй Б, зорчигч 11 сартай, эмэгтэй, Э, 2 настай, эмэгтэй Э нарын 3 хүн гэмтэж, зорчигч 45 настай, эмэгтэй А, 25 настай эмэгтэй, М нарын 2 хүний амь нас хохирсон.
2020.10.08-ны өдөр 19.10 цагийн орчимд Увс аймаг, Өндөрхангай сум “Хүрэн” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 38 км/ газарт асфальтан замд Nissan sunny маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 56 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.
2020.10.09-ний өдөр Ховд аймгийн, Алтай сум “Улаан ам” гэх газар /сумын төвөөс урагш 8 км/ шороон замд УАЗ-469 маркийн автомашин онхолдож жолооч 56 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.
Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 394 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 141 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.